Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст авомашин худалдан авах  үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50 000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 10 цаг 10 минут-т нээнэ.

 

Гадаадын этгээд оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын II байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр Худалдан авах ажиллагааны алба

511 тоот өрөө,Утас: 70110769