ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж /тусгай зориулалтын техник, хэрэгсэл/ нийлүүлэх

            Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА-ДТХ-Б21/20

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж /тусгай зориулалтын техник, хэрэгсэл/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах гүйцэтгэх цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

            Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

   Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу  2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу  2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 1,290,000 /нэг сая хоёр зуун ерэн мянга/ төгрөг

Баталгааны хүчинтэй байх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 20 минутад тендерийг ТШӨХ-д заасан газар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

            Дотоодын давуу эрх тооцно.

 

 

Сонирхсон этгээд холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар хандан авна уу.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн

 захиргааны байгууллагуудын II байр, Чингэлтэй дүүрэг Засаг даргын Тамгын газрын байр,

Утас: 70110769, Факс: 70110769

Имэйл хаяг: Chingeltei@procurement.gov.mn

Вэб хаяг: www.Chingeltei.gov.mn