“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2022” уралдаант тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл нар оролцсон ба тэмцээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 15 баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодрууллаа.
✅1 дүгээр байранд Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэг
✅2 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг
✅3 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 222 дугаар цэцэрлэг ✅Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.