Жил бүрийн намар 09 сарын 20-оос 11 сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилттай буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Энэ үед хашааны шар өвс шатаах нь ойн түймэр гарах хамгийн өндөр эрсдэл үүсгэдэг. Хашааны шар өвсөө шатаах нь ердөө л залхуурал. Харин шар өвсөө хадаж авч цэвэрлэх нь хамгийн зөв бөгөөд аюул, эрсдэлгүй арга юм. Хүн бүр ой мод, байгалиа хамгаалах ухамсартай байцгаая.