ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 292 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ МОНТЕССОРИ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, хүсэл сонирхлыг нь дэмжих, авьяас чадварыг нь хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Монтессори хөтөлбөр Чингэлтэй дүүргийн зарим цэцэрлэгүүдэд хэрэгжиж эхлэх гэж байна. Тухайлбал дүүргийн 292 дугаар цэцэрлэг тус хөтөлбөрийг сургалтын арга зүйдээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж, хөтөлбөрийн явцтай танилцлаа.
Монтессори хөтөлбөр нь тусгай бэлтгэсэн орчинд хүүхдийг хөгжүүлэх арга барил юм. Хүүхдэд өөрөө хөгжих боломж олгодгоороо давуу талтай хөтөлбөр юм.