ЭМЧ НАРЫН ДУНДАХ “СУДЛААЧ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Судлаач-2022” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд дүүргийн Эрүүл мэндийн төв болон хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 18 эмч, эмнэлгийн ажилтнууд илтгэлээ хэлэлцүүлснээс:
📍Эмнэл зүйн чиглэлээр:
✅1 дүгээр байранд дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасгийн эмч Б.Батхишиг “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасагт 2018-2020 онд хэвтэн эмчлүүлсэн хүн амын дунд хийгдсэн тархины харвалтын судалгаа” сэдвээр
✅2 дугаар байранд 19 дүгээр хорооны Ундрах-Ирээдүй ӨЭМТ-ийн дарга, их эмч Ж.Алтантуул “Элэгний эмгэгийн хүндрэл, хавдрын нас баралтыг бууруулахад өрхийн эмчийн хяналтын ач холбогдол” сэдвээр
✅3 дугаар байранд 7 дугаар хорооны “Таны итгэл” ӨЭМТ-ийн Их эмч Г.Мягмарсүрэн “35-аас дээш насны эрэгтэйчүүдийн дундах түрүү булчирхайн томролыг эрт илрүүлэх нь” сэдвээр
📍Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
✅1 дүгээр байранд дүүргийн Эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эмч Ц.Хишигсүрэн “Чингэлтэй дүүрэгт 2017-2021 онд зонхилон тохиолдсон БЗДХ –ын өвчлөлд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр
✅2 дугаар байранд 9 дүгээр хорооны “Нандин хүсэл” ӨЭМТ-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхчимэг “Өсвөр насны охидын жирэмслэлт түүнд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр
✅3 дугаар байранд дүүргийн Эрүүл мэндийн төвийн Даатгал, статистикийн албаны Статистикийн эмч Г.Мөнхчимэг “Чингэлтэй дүүргийн хүн амын дундах амиа хорлолтын шалтгаант нас баралтын өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлүүд тус тус шалгарлаа.