ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Бид шинэ мэдлэг, бодит үр дүн үзүүлэх боломжтой шинжлэх ухааны ололт дэвшилтэт технилоги, шинэлэг санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэн чанарын менежментийн стандартад бүрэн нийцсэн зөвлөх үйлчилгээг тасралтгүй сайжруулж хүргэснээр үндэсний хэмжээний компанийг гарган Монгол улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахад бидний эрхэм зорилго оршино.  

БИДНИЙ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв”-нь 2011 оны 12 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 94 тоот тогтоолоор байгуулагдсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/146 тоот Захирамжаар баталсан 23 бүтэц орон тоотойгоор  үйл ажиллагаагаа явуулж байна.

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Бизнес Инкубатор төвд бүртгэлтэй 805 бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид  9 чиглэлээр /сүлжмэл, модон эдлэл, оёдол, арьсан эдлэл, гутал, эсгий эдлэл, төмөр хийц, бэлэг дурсгал, бусад/ нийт 1392 иргэнийг ажлын байраар хангаж,  түрээсийн хөнгөлөлттэй ажлын байранд 19 үйлдвэрлэл эрхлэгч, зөөврийн ажлын байраар 123 үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжин үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт үйлдвэрлэгчдийн жилийн борлуулалтын орлого нь /11,428,184,000 төгрөг/ байна.

БИЗНЕС

ЭРХЛЭГЧДЭД ЧИГЛЭСЭН ИНКУБАЦ ҮЙЛЧИЛГЭЭ

          Ажлын байр:

                 Үйлдвэрлэлийн зориулалтаар уян хатан нөхцөлөөр түрээсийн хөнгөлөлттэй ажлын байраар үйлчлэх

                Чингэлтэйд үйлдвэрлэв” –2024 хөтөлбөрийн хүрээнд Зөөврийн ажлын байраар хангах

          Сургалт:

      
                   Аж ахуй эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд

                   Бизнес хөгжил цуврал сургалт, семинар

                  Хувь хүний хөгжлийн цуврал сургалт, семинар

             Зөвлөгөө, мэдээлэл:

                   Мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

                   Төсөл хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах

                  Үйлдвэрлэгчдэд хууль эрх  зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх

       Борлуулалт, үзэсгэлэн худалдаа:

                 Гадаад, дотоод үзэсгэлэн худалдаанд хамруулах, борлуулалтын дэмжих

                 Байнгын үйл ажиллагаатай худалдааны цэгт бараа бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй худалдан борлуулах

                 Чингэлтэйд үйлдвэрлэв сэтгүүлд оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилах 

                Онлайн каталогиор бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, борлуулах

                Түншлэлийн сүлжээг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх

                Тоног төхөөрөмжийн дэмжлэг авахад нь зуучлах, холбох

                Түншлэл, бизнес эрхлэгчдийн сүлжээ бий болгох

 

               Хаяг: Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Хувьсгалчдын Б гудамж 54

               Утас: 11357860 /11358009/

                www.sme.chingeltei.gov.mn

                 chd_bit@yahoo.com, info@sme.chingeltei.gov.mn