Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

4

Өнөөдөр 10, 14 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хийсэн уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулллаа.

1

Мөн ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

3

Бусад хороодтой уулзах уулзалт хуваарийн дагуу үргэлжилнэ.

Дүүргийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, зургаадугаар сард зохион байгуулагдах “Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн өмчит байгууллагын томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гашгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж эхэллээ.

viber image 2023 05 03 10 52 13 064

Дүүргийн гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах албаны “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын  үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгааллын хувцас, хувцасны жигдрэлт, хүн нэг бүрийн үүргэвчинд байх 15 нэр төрлийн зүйлс, жагсаалт, жигдрэлтийн байдал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулсан байдал, түүний үр дүн  гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүн шилжүүлэлтийн төлөвлөлт зэрэг чиглэлээр үзлэгийг зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамаарагдаж байна.

viber image 2023 05 03 10 52 16 098

Алба хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, гамшгаас хамгаалах  үйл ажиллагааны төсөв санхүүжилт  үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон байдал,  гамшгийн үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг тодотгох, бүрэлдэхүүний бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлэн дүгнэж заавар зөвлөгөө өгч, үр дүн дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад танилцуулж ажиллана.

viber image 2023 05 03 10 52 19 413

viber image 2023 05 03 10 52 20 929

viber image 2023 05 03 10 52 19 413

viber image 2023 05 03 10 52 21 679

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

4

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, 3 иргэний асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

2

3

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын үсчин, гоо засалчдын холбоотой хамтран “Чингэлтэй-2023” дүүргийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулах болсонтой холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үсчин, гоо засал, хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар үс засах үйлчилгээнд тавих шаардлага MNS 5160:2020 стандартыг танилцуулан, мастер үсчин, гоо засалчид практик дээр үзүүлбэр үзүүлсэн.

11

12

14

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Залуучуудын холбоо, Социал демократ залуучуудын холбооноос 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Асуудал-Шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлгийг 1-24 дүгээр хорооны иргэдийн дунд зохион байгууллаа.

9

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон хороодын Засаг дарга нар оролцлоо.  

2

Дүүргийн хөрсний бохирдол түүний хор уршгийн талаар судалгаа шинжилгээ,статистик мэдээнд үндэслэн ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хөрс судлалын салбарын дарга Ө.Ганзориг, хөрсний лабораторийн эрхлэгч Ц.Болормаа зэрэг мэргэжлийнхэн дүүргийн хөрсний бохирдол, бууруулах арга зам, хашааны хөрс сайжруулах арга, хөрс сайжруулах технологиуд сэдвээр илтгэл тавьж иргэдийн асуусан асуултад хариулт өглөө.

6

3

7

8

10

5

12

11

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийг та бүхэнд танилцуулж байна.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талбай нь 214 га  бөгөөд Улаанбаатар хотын төв талбайгаас 5,5 км зайд Чингэлтэй дүүргийн 14,18-р хорооны нутаг дэвсгэр хамаарч буй. Барилгажилтын төслөөр иргэдийг тохилог ногоон орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгоход чиглэн төлөвлөсөн.

АР

ОР

ӨР

Энэхүү төслийн хүрээнд хотын төв болон зуслангийн бүс, гэр хорооллын нийгэм эдийн засгийн хөгжлийг холбосон ухаалаг, цомхон байх төлөвлөлтийн зарчмыг баримтлан төслийг боловсруулсан байна.