Хууль сурталчлах ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон  шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал удирдан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, Захиргааны шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг ойлгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болоод иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар холбогдох мэдээ мэдээллийг 65 иргэнд өгч, тэдний санал сэтгэгдлийг сонсож, асуултад хариулт өглөө.

02

03

04

 

Чингэлтэй дүүргийн “Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “ “Бичил глобус” санхүүгийн байгууллага хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд дугуйн зогсоолууд байршууллаа.

Улаанбаатар хотод дугуйгаар зорчигчдод тулгардаг томоохон асуудлын нэг унадаг дугуйн зогсоол хангалтгүй мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас дугуйн их бие зурагдах, хулгайд алдах зэрэг асуудлууд тулгардаг бол дараах байршлуудад стандартын шаардлага хангасан дугуйн зогсоолуудаа байршууллаа

- ЧД Ялалтын талбай
- 5-р сургууль
- Соёл урлагийн их сургууль
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- ЧД Эрүүл мэндийн төв
- Өглөөний гудамж
- Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
- Баянбүрд орчим
- 24-р сургууль
- Компьютер ланд төв зэрэгт байршууллаа. Удахгүй танай гэрийн гадаа дугуйн зогсоол байршсан байх боломжтой юм.

Нийт Аж ахуйн нэгжүүдийг эрүүл хөдөлгөөнт амьдралын хэв маягийг бодитоор дэмжин ажиллахыг уриалж байна.

viber image 2024 05 15 19 00 37 116

viber image 2024 05 15 19 00 37 578

viber image 2024 05 15 19 00 38 068

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.  

Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж мэдээлэл өглөө.

Мөн дүүргийн Ахмадын хороо, Соёлын төв, “Хайрхан хөгжлийн төв”-өөс мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллахыг даалгалаа.

DSC 4661

DSC 4661

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар Гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/56 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган Дүүргийн Засаг даргын 2024 оны А/93 дугаар захирамжаар Дүүргийн хэмжээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг нь дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн болон хувийн эзэмшлийн талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олголт, гэрээ байгуулсан байдал, ашиглалт, өнгө үзэмж, аюулгүй байдлын талаар тавигдах шаардлагад нийцэж буй эсэхэд, шалгалт хийж зөрчил арилгах, замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн судалгаа гаргах, зөрчил арилгах, Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жижиг гудамжнуудыг бий болгох, гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглосон, гудамж зам талбайд байрлуулсан байгууламжийг, албадан буулгах, хариуцлагыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах юм.

viber image 2024 05 15 10 12 40 199

viber image 2024 05 15 10 12 33 138

viber image 2024 05 15 10 12 37 685

 

Not published yet

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, БНСУ-ын “Green” эмнэлэгтэй 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, дүүргийн 1-24 дүгээр хороодын хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тохиролцсон.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Бүгд найрамдах Солонгос улсын “Green” эмнэлгийн эмч  мэргэжилтнүүд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Шэжид Дүг” өрхийн эрүүл мэндийн төвд дүүргийн хүүхэд багачуудад энэ сарын 13-17-ны өдрүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ, оношилгоо хийж ажиллах юм.Засаг дарга Н.Батсүмбэрэл “Green” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх, туршлага судлуулж ажиллах хүсэлтэй байгаагаа нээлтийн үеэр илэрхийллээ.

БНСУ-ын “Green” эмнэлэг өнгөрсөн онд дүүргийн 1720 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн бөгөөд энэ жил 1850 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ оношилгоо хийхээр ажиллаж байна.

3

6

7

10

1

2

9

Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд зохион байгуулагддаг “Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

3

Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

10

“Чингэлтэй дүүргийн хувьд 144,249 хүн амтай. Дүүргийн иргэдэд 16 өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ажиллана” гэдгээ дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хэллээ.

2

Тэмцээнд дүүргийн өрхийн эрүүл мэндийн 12 багийн 120 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн оролцож өртөө хэлбэрээр даалгавар гүйцэтгэж мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:

Нэгдүгээр байранд: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн баг.

Хоёрдугаар байранд: дүүргийн 12 дугаар хорооны “Шэжид түг” өрхийн эрүүл мэндийн төвийн баг.

Гуравдугаар байранд: Дүүргийн 11 дүгээр хорооны “Цэнгэлжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн баг тус тус шалгарлаа.

7

8

9