Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар сар шинийн баяр болж байгаатай тохиолдуулан дүүргийн ахмад настнууд, 100-аас дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх талаар ажлын хэсэг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хог цэвэрлэгээнд анхаарах, цугласан хур хог ачиж тээвэрлэх талаар анхаарахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Мөн сар шинийн баярын өдрүүдээр айл, өрхүүд гэрээ эзэнгүй удаан хугацаанд орхих, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих үзэгдэл гардаг учраас мэргэжлийн байгууллагууд зөвлөмж зөвлөгөөг хүргэх, цахилгааны аюулгүй байдалд анхаарч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын удирдлагуудад үүрэг болголоо.

viber image 2024 02 06 16 55 03 981

viber image 2024 02 06 16 55 03 013

viber image 2024 02 06 16 55 01 879

viber image 2024 02 06 16 55 00 056