Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс хамтран дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудад 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа Бага ангийн залуу багш нарын дунд "Ур чадвар"-ын уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

Эхний шатанд Ерөнхий боловсролын сургууль тус бүрд багш нараа шалгаруулсан ба хоёрдугаар шатанд шалгарсан багш нар судлагдахуунаа сугалж бэлтгэн 2 бүс болон хичээлээ зааж, шалгарсан 6 багш 3 дугаар шатанд өрсөлдлөө.

Гуравдугаар шатанд шалгарсан багш нар хичээл бэлтгэн заахаас гадна Цэвэр сайхан бичиг, Алдаагүй зөв бичих чадвар зэргээр өрсөлдөнөөс
24 дүгээр сургуулийн багш А.Даваа 1-р байр,
50 дугаар сургуулийн багш Д.Оюунбилэг 2-р байр,
57 дугаар сургуулийн багш Т.Түмэнбаяр 3-р байр тус тус эзэллээ.

viber image 2024 02 26 13 13 56 695

viber image 2024 02 26 13 13 57 688

viber image 2024 02 26 13 14 00 507