Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болон холбогдох хэлтэс албадын дарга дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Цэрэннамжил нар оролцлоо.

Мөн дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Амгалан-Энх, дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид оролцлоо.

Уулзалтаар дүүргийн цагдаагийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийн талаар мэдээлэл сонслоо.

Дүүргийн удирдлагуудын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч бодит алхамуудыг хийхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлж, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө үүргээ биелүүлж, хариуцлагатай, ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүнд  амжилт хүслээ.

Уулзалтын төгсгөлд дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, зарим шаардлагатай асуудлыг шийдвэрлэлээ.

DSC 2857

DSC 2855

DSC 2857

DSC 2862

DSC 2863

DSC 2868

DSC 2869

DSC 2875

DSC 2878

DSC 2881