Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Би эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах багц хуулийн талаар мэдээлэл, танилцуулга хийж байгаа юм.

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийн эхний шатны хаалт өнөөдөр дүүргийн 23 дугаар сургууль дээр боллоо.

Уг арга хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, хурандаа Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний тусгай хүчний командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлах хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга, Мэдээллийн аюулгүй байдлын офицер Б.Чимэд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга П.Баянбаатар, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нар оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн 600 гаруй бүлгийн 17 мянга орчим сурагчид мэдлэг, мэдээлэл олгосон байна. Арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас зэвсгийн үзэсгэлэнг дэлгэж сурагчдад толилууллаа. 

DSC 2785

DSC 2786

DSC 2795

DSC 2801

DSC 2808

DSC 2819

DSC 2828

DSC 2831