Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1,4 дүгээр гудамж 3б, 216, 217 тоот хашаа гэрт ус орлоо гэх дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсний дагуу тус хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан бэлтгэл ээлжийн 7 алба хаагч газар дээр нь ажиллалаа.

Тус газарт помп ашиглан шар усыг соруулж, "Тохижилт үйлчилгээ" ХХК-ийн 2 албан хаагч, 1 экскаватораар далан сэтлэн айлууд руу орсон усыг гаргаж, яаралтай арга хэмжээ авлаа.

viber image 2024 04 01 16 20 26 301

viber image 2024 04 01 16 20 27 639

viber image 2024 04 01 16 20 28 723

viber image 2024 04 01 16 20 30 058