Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн лам хуврагтай уулзан санал хүсэлт, үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа. Тус хийдийн дэргэд шашны сургуультай бөгөөд ерөнхий боловсролын зургаадугаар анги төгссөн, бурхны номыг хичээнгүйлэн судлах хүүхдүүдийг авч суралцуулдаг.

Бэтүб хийдийг Энэтхэг улсын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, дипломатч бөгөөд Бурхан багшийн арван зургаан Найдан архдын нэг Бакулагийн 20 дахь хойд дүр Бакула Ринбүүчи 1999 онд үүсгэн байгуулжээ.

6

4

55