Онцгой байдлын Ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын үндэсний захирал нарын хамтран баталсан “Өсвөрийн аврагч-2023” тэмцээн зохион байгуулах удирдамжийн дагуу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хайрхан хөгжлийн төвийн “Хөл бөмбөгийн талбай”-д дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.
 
Тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 84 баг тамирчдын ахлах ангийн сурагчдын дунд аюулгүй амьдрах ухаан, мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах зорилгоор 5 үе шаттайгаар зохион явууллаа. “Өсвөрийн аврагч-2023” дүүргийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 12 багийн 84 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
 
– Тэргүүн байрыг Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль – Өргөмжлөл, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх,
– Хоёрдугаар байрыг Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль-Өргөмжлөл
- Гутгаар байрыг Ерөнхий боловсролын 72 дүгээр сургууль-Өргөмжлөл
–Тусгай байрыг Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль-Өргөмжлөлийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых, “Хайрхан хөгжлийн төв” ОНӨТҮГазрын дарга Б.Дэлгэрбат, Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг, 149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн нар гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ. 
353040920 603019411978560 1853690849470041170 n
353819578 603019278645240 3473078462780435139 n
353832862 603019361978565 3745064216673447561 n
353835185 603019288645239 5559682174487172246 n
353841885 603019311978570 5925491464929305982 n
354047754 603019181978583 8785137335369941009 n
354060831 603019235311911 2653898592479150876 n