Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй багш, ажилтан, албан хаагчдыг дүүргийн Засаг даргын шагнал “Хөдөлмөрийн алдар”, “Хүндэт тэмдэг”-ээр өнөөдөр шагналаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар гардуулан өгч цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.