Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2023 онд хамтран ажиллах гэрээ, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулав.

Тус сургалтыг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулсан байна.

1

2

3

4

5

6

7

8