Цэргийн жинхэнэ албаны 2023 оны хоёрдугаар ээлжийн татлага явагдах болсонтой холбогдуулан дүүргийн Цэргийн штабаас хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт цэрэг татлагын семинар зохион байгуулж цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдлийг хороодод хүлээлгэн өглөө.

Цэрэг татлагын товчооны орлогч дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт ажил үүргийн хуваарь болон цэрэг татлагын бэлтгэл ажлын явц цаашид хийгдэх ажлын талаар танилцуулга хийлээ.

Цэргийн жинхэнэ албаны татлагыг амжилттай зохион байгуулан дээд байгууллагаас өгөгдсөн хяналтын тоон даалгаврыг бүрэн биелүүлэх, цэргийн насны залуучуудыг идэвхтэй хамруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч шалган туслах ажлын талаар танилцуулж үүрэг даалгавар өглөө.

viber image 2023 10 06 13 14 35 397

viber image 2023 10 06 13 14 36 469

viber image 2023 10 06 13 14 37 345