Санхүү, нягтлан бодох бүртгэл, банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсөвт байгууллагын төлбөр тооцоог хянаж, төрийн сангийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан санхүүгийн бүрдэл болсон анхан шатны цаасан суурьт баримтаар гүйлгээ хийж гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлж эдүгээ 21 жил болсон. Өөрөөр хэлбэл төсөвт байгууллагуудын төлбөр тооцоог батлагдсан төсөв, санхүүжилт, зарцуулалтын эрхийг үндэслэн Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу төлбөрийн хүсэлт болон хяналтын хуудсаар холбогдох баримтын иж бүрдлийг хянан төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна.

Төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн цахимжуулах, нягтлан бодогчдын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зайнаас ажиллах боломжийг олгох үүднээс ТӨРИЙН САНГИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМ буюу ПОРТАЛ СИСТЕМ-ийг нэвтрүүлж төсвийн байгууллагуудын санхүүгийн гүйлгээ болон мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн сангийн төлбөр тооцоог цахимжуулах ажил улс орон даяар хийгдсэн. Нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд Чингэлтэй дүүрэгт 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн 78 төсөвт байгууллагын I, II дугаар гарын үсэг зурах эрх бүхий 180-аад албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдсан.

Төлбөр тооцоо бүрэн цахимжаж портал системд шилжсэнээр төрийн сангийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулахаас гадна төсөв, санхүүгийн ажилтнуудыг зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цаг хугацаа, зардал хэмнэж, цахим мэдээллийг цаг алдалгүй солилцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Уламжлалт

 

·         Байгууллагын I, II дугаар гарын үсэг, тамгаар баталгаажуулан нягтлан бодогч өөрийн биеэр төрийн санд ирж гүйлгээ хийлгэдэг

·         Хотын түгжрэл

·         Төрийн сангийн дотоод сүлжээ буюу FREEBALANCE систем дээр зөвхөн ажлын байран дээр ирж төлбөр тооцоог үйлддэг байсан

·         Төрийн сан-Хүлээн авах, шивэх, боловсруулах хугацаа шаарддаг

·         Гар ажиллагаа их

·         Системийн ачаалал их үед программ гацаж хүлээлт их байдаг

 

Цахим

 

·         Байршлаас үл хамааран цахимаар гүйлгээ баталгаажуулна

·         Төлбөрийн баримт баталгаажуулалтын явцыг цахимаар хянах

·         Эрх бүхий ажилтны мэдээллийг эрхийн бүртгэлийн санд бүртгэх

·         Цахим гарын үсэг, тамгаар баталгаажуулан бүртгэлийн программаас цахимаар илгээнэ

·         Эрхийн бүртгэлийн сан-цахим гарын үсэг

·         Портал систем-цахимаар гүйлгээ хүлээн авч хянаж баталгаажуулна

viber image 2023 10 10 09 03 12 093

viber image 2023 10 10 09 03 12 690

viber image 2023 10 10 09 03 13 219

viber image 2023 10 10 09 03 13 500

viber image 2023 10 10 09 03 14 055

viber image 2023 10 10 09 03 14 985