Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, цэвэр эко, дүүргийг хамтдаа бүтээх зорилгоор 2022 оны аравдугаар сард  “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулсан билээ. Цаашид бүх хороог камержуулалтад бүрэн холбохоор ажиллаж байна. Нийслэлд төдийгүй улсад сайн жишиг болж буй уг төвийн үйл ажиллагааг хороодод танилцуулж байна.

Дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба, хороодын ажилтнуудын камерын хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн  I  хорооны 61 цэгт, 148  камерыг суурилуулж ажлыг эхэлж байсан бол үе шаттайгаар II хорооны 58 цэгт, 138 камер,  III хорооны 59 цэгт, 158  камерыг байрлуулж байсан. Камерын төвтэй болсон нэг жилийн хугацаанд дүүргийн 24 хорооны 19-ийг бүрэн камержуулаад байна. Цаашид дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь “Ногоон бүс” болгохоор ажиллаж байна.

viber image 2023 10 11 14 23 50 990

viber image 2023 10 11 14 24 06 331

viber image 2023 10 11 14 23 53 517

viber image 2023 10 11 14 23 58 743

viber image 2023 10 11 14 24 00 755

viber image 2023 10 11 14 24 02 398