“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын сайдын ахлах зөвлөх С.Оюунбилэг, БХУХЗ-ийн захирал Г.Чинболор, НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш болон албаны төлөөлөл дүүргийн Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад Засаг даргын орон тооны Зөвлөх, Төлөөлөгч Ч.Болормаа, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн нар оролцож шинээр баригдах Соёлын ордны явцын талаар санал солилцлоо.

Соёлын дэд сайд М.Баярбаяр Соёлын ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх, 11-р сард зохион байгуулагдах “Соёлын бүтээлч сар” нэгдсэн аяны хүрээнд Бүх нийтийн соёл боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах үүрэг чиглэлийг дүүргийн соёлын төвийн удирдлагуудад өглөө.

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын бүтээлч сарын нэгдсэн үйл ажиллагаагаар бүх нийтийн соёл боловсролын арга хэмжээг хэрэгжүүлэх Бүтээлч залуус болон хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж буй талаар танилцууллаа.

viber image 2023 10 17 08 57 02 158

viber image 2023 10 17 08 57 12 928

viber image 2023 10 17 08 57 09 185

viber image 2023 10 17 08 57 04 266

viber image 2023 10 17 08 57 11 032

viber image 2023 10 17 08 57 06 181

viber image 2023 10 17 08 57 07 635

viber image 2023 10 17 08 57 16 471

viber image 2023 10 17 08 57 14 778

viber image 2023 10 17 08 57 18 106