Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн ахмадын хорооны нэрэмжит тэмцээн 9 дүүргийн ахмад тамирчдын дунд зохион байгуулагдлаа. Тэмцээн софт волейбол, явган аялал, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр 10 сарын 28-аас 11 сарын 4 ний өдрүүдэд болж өндөрлөлөө.Чингэлтэй дүүргээс  спортын 4 төрөлд нийт 28 ахмад тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж, дүүргийн хороодын ахмадын зөвлөлийн дарга нар ирж тамирчдаа хөгжөөн дэмжлээ.

Тэмцээнийн явган аяллын төрөлд Чингэлтэй дүүргийн 13-р хорооны “Хасу” клубын багш тамирчид алтан медаль, шатрын эрэгтэй төрөлд 1-р хорооны ахмад Г.Чулуун алтан медаль, эмэгтэй төрөлд 5-р хорооны ахмад Д.Соёлмаа алтан медаль, ширээний теннисний эмэгтэй төрөлд 1-р хорооны ахмад К.Оюунчимэг алтан медаль, софт волейболын эрэгтэй төрөлд А.Раднаа ахлагтай баг алтан медаль тус тус хүртэж багийн дүнгээр Нийслэлд I байр эзэлсэн амжилт гаргалаа.

viber image 2023 11 06 12 49 15 016

viber image 2023 11 06 12 49 17 376

viber image 2023 11 06 12 49 22 806

viber image 2023 11 06 12 49 27 520

viber image 2023 11 06 12 49 36 976

viber image 2023 11 06 12 49 40 318