Дүүргийн архивын хэлтсийн дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комисс (БНШАЗК)-ын хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурлаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23.2.9, 27.1.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн архивын сан хөмрөгт нөхөн баяжилт хийх хугацаа болсон Чингэлтэй дүүргийн Соёлын төв, Биеийн тамир, спортын хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны данс бүртгэл, устгах хэргийн жагсаалтыг хэлэлцэн холбогдох завсар, баримтын бүрдлийг хангах чиглэлийг комиссын гишүүдээс өгч дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байгууллагын архивын гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар дэмжиж, Нийслэлийн архивын газарт уламжлахаар шийдвэрлээ.

viber image 2023 11 13 17 09 03 674

viber image 2023 11 13 17 09 04 978

viber image 2023 11 13 17 09 06 376

viber image 2023 11 13 17 09 11 749