Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн архив үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар дүүргүүдэд салбар архив байгуулах шийдвэр гарсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Чингэлтэй дүргийн архивын тасгийг “Архивын хэлтэс” болгож нийслэлийн 9 дүүргээс анхдагч салбар архив болж байгуулагдсан юм.

Өнөөдөр Архивчдын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилчдад шагнал гардууллаа.

Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнагдсан ажилтнуудад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар баяр хүргэж, шагналыг гардуулан өглөө.

Архивын хэлтэс нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоожийг хэрэгжүүлэх зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үндэсний архивын сан хөм рөгт хамаарах архивын баримтыг дүүргийн хэмжээнд төвлөрүүлэн хадгалах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

viber image 2023 12 05 16 14 21 331

viber image 2023 12 05 16 14 15 885

viber image 2023 12 05 16 14 20 314

viber image 2023 12 05 16 14 17 931

viber image 2023 12 05 16 14 16 907

viber image 2023 12 05 16 14 19 243