Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Өнөөдрийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцож, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаа, хурлын үйл явцтай танилцаж, хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

viber image 2023 12 08 09 39 36 232

viber image 2023 12 08 09 39 37 473

viber image 2023 12 08 09 39 38 720

viber image 2023 12 08 09 39 40 289

viber image 2023 12 08 09 39 41 448

viber image 2023 12 08 09 39 42 636