Чингэлтэй дүүргийн хэлтэс албад, харьяа газрын материаллаг баазыг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж өнөөдөр гардуулан өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр тус хэлтэст иж бүрэн суурин компьютер, зөөврийн компьютер, хэвлэгч машин зэрэг тоног төхөөрөмжийг албаны дарга Х.Хишигбадрах болон албан хаагчдад хүлээлгэн өглөө.

Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцааны талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, газрын бүртгэлийн мэдээллийг сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэж ажиллах үүрэгтэй ажилладаг юм.

DSC 1451

DSC 1455