Дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн барилгыг буулгаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд тус барилгыг буулгах тухай мэдэгдэж байсан. Тус барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар талаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. Тиймээс барилгыг нураах ажил явагдаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу газар дээр нь ажиллалаа.

Урт цагааны барилга нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан тохиолдолд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагын найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Барилгыг хүйтний улиралд буулгаж, хогийг тээвэрлэж талбайг чөлөөлөх бол дулааны улирал эхэлмэгц цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэхээр зураг төслийг боловсруулж байна.

viber image 2024 01 08 17 51 33 309

viber image 2024 01 08 17 51 36 873

viber image 2024 01 08 17 51 37 974

viber image 2024 01 08 17 51 39 066

viber image 2024 01 08 17 51 39 066

viber image 2024 01 08 17 51 35 773

viber image 2024 01 08 17 51 41 350

viber image 2024 01 08 17 51 42 512

viber image 2024 01 08 17 51 44 749