Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб-аас дүүргийн 16 дугаар хорооны шинээр 18 нас хүрсэн 20 гаруй залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын талархалыг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

05


Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан залууст Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүрэг, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон хууль, эрх зүйн орчин, хүлээх үүрэг хариуцлага, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвөөс мэргэжлийн эмч нарыг урин ажиллуулж шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх, шүдээ зөв угаах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

01

02
Тус арга хэмжээнд дүүргийн цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа Б.Цэдэн, Мэдээллийн аюулгүй байдлын хошууч Г.Ганбилэг, Хорооны өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, хорооны Засаг дарга болон албаны хүмүүс оролцлоо.

03

04

06