Чингэлтэй дүүргийн “Засаг даргын-Элч сурагч”-аар сонгогдсон 70 эрэгтэй сурагчдад жендэрийн тухай үндсэн ойлголт, жендэрийн тэгш эрхийн талаар ойлголтыг өгөх, өсвөр үеийн хөвгүүдэд зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа.3

2

Уг сургалтаар жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдүүдийг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгалгүй тэгш боломжоор хангагдах, хамтрах эерэг хандлагыг нийгэмд бий болгох, өсвөр үеийн манлайлагч сурагчдаар цахим орчинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эерэг хандлагыг нэмэгдүүлэх видео, контент хийж нийтэд дэлгэрүүлэх талаарх мэдлэг, мэдээлэл олголоо.

4

6

DSC 9342

5

Сургалтад Жендэрийн Үндэсний Хорооны мэргэжилтэн н.Батхишиг, “Бид Хамтдаа-We Together төв”-ийн зохицуулагч Ш.Галбадрах, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Т.Түвшинжаргал, Б.Зулгэрэл, Ч.Бадамцэрэн нар илтгэл тавьж мэдээлэл өглөө.

7

8

9

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

DSC 3098

DSC 3102

DSC 3106

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч амжилт үзүүлсэн сурагчид, бэлдсэн багш нарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ-ыг дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн нийт 1475 сурагч өгснөөс 33 сурагч 800 оноо авсан юм. Сурагчдыг 17 багш удирдан бэлдэж хамтдаа ажилт үзүүллээ. Ийнхүү эрдэм мэдлэгээрээ манлайлж өндөр оноо авсан сурагчид, тэднийг сургаж бэлдсэн багш болон сурагчдын гэр бүлийнхэнд Дүүргийн Засаг дарга дүүрэг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, бахдам амжилт гаргасанд нь баяр хүргэж, талархал гардуулан цаашдынх нь эрдмийн аянд амжилт хүсэж, эх орондоо их үйлс бүтээх иргэн болохыг ерөөлөө.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

 

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс Төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарт "ТӨСВИЙН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧИЙН 2022 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТААР ИЛЭРСЭН АЛДАА ЗӨРЧИЛ" сэдэвт сургалт явууллаа.

4

2

3

5

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй багш, ажилтан, албан хаагчдыг дүүргийн Засаг даргын шагнал “Хөдөлмөрийн алдар”, “Хүндэт тэмдэг”-ээр өнөөдөр шагналаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар гардуулан өгч цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

19

31

16

17

18

29

30

38

39

46

47

52

53

66

67

68

Нийтийн эзэмшлийн зам талбай, үзэгдэх орчин хаасан, автобусны буудал дээр олноор байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газар чөлөөлөлтийг хийлээ. Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлнө.

10

9

11