viber image 2023 06 08 17 20 32 117
 
 Чингэлтэй дүүргийн 1-р хорооны иргэд Асашёрюү цэцэрлэгт хүрээлэн, Ард кино театрын зүүн талбай, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн буюу түр цугларах заагдсан талбайд дуут дохиогоор цугларав.
 352618889 150538804687678 1557633849199079782 n
352775441 821698129535366 347721919946372493 n
 
 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг улс орон даяар зохион байгуулж байна.

1

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ний өдрийн Стратеги команд штабын сургууль  Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн баталсан захирамжийн дагуу өглөөний 07:00 цагт эхэллээ.

2

Уг дадлага сургуулиар Онцгой комиссын бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн сургуулийн цагийн байдал дээр ажиллаж хариу арга хэмжээ авах, зохион байгуулах сургуулилт хийж байна.

3

Уг сургуулилт нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх, гамшгийн үед ард иргэдэд авран туслах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх дадлага сургуулилтыг биечлэн хэрэгжүүлэх арга техникэд суралцах зэрэг зорилготой юм. Улс орон даяар явагдаж буй уг ажиллагаанд гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч, 21 аймагт ослын удирдлагын баг нийт 2900 гаруй албан хаагч ажиллаж байна.

10

Нийслэлийн 6 дүүрэгт газар хөдлөлтйн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг хийх бөгөөд гурван хоног үргэлжилнэ.

12

Мөн маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдөр зарлан мэдээлэх дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна.  Нийслэл хотын хэмжээнд гамшгийн үед түр цугларах 192 талбайг дүүрэг тус бүр сайтуудаараа мэдээлсэн. Мөн иргэд www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүд  түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг гамшгийн үеийн даван туулах арга техникийн талаар ойлголт, мэдээлэл авах үүрэгтэй. Иймд иргэн та үүргээ биелүүлж улс орон даяар зохион байгуулагдаж буй гамшгаас урьдчилан сэргийлж амь нас, эрүүл мэндээ сахин хамгаалах ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.  

4

5

6

7

8

9

11

13

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэд, сурагчид энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож байна.

Дүүргийн урт цагааны гудамжинд нээлтийн үйл ажиллагаа болж, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Мөнхбаяр нээж, гүйлтэд оролцож байгаа нийт тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

1

2

3

6

7

9

10

11

12

14

Нийслэлийн Засаг даргын А/461 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын А/123 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 34 хороодод зөвлөн туслах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 6, 12, 22, 26, 30, 36, 42, 43 хороодод ажиллалаа. 

viber image 2023 06 02 13 49 56 664

viber image 2023 06 02 13 49 58 487

viber image 2023 06 02 13 49 58 889

viber image 2023 06 02 13 50 00 073

8

Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэг дүүргийн нэг цонхны үйлчилгээнд шинээр нэмж нээлтээ хийлээ.

5

6

10

Нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

7

9

4

Тус төв нээгдсэнээр иргэд заавал бичиг баримтаа биедээ авч явж төрийн үйлчилгээ авдгаа больж, “ХУРДАН” төвөөр дамжуулан 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төв, дүүргийн 14 дүгээр хорооны цогцолбор байр, “Нэг цонхны үйлчилгээ”, “Төв шуудан” дахь цэг гээд гурван газарт үйлчилгээ үзүүлж ажиллах юм.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон Тусгаар тогтнолын талбайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

DSC 2238

Тусгаар тогтнолын талбайд “Монгол хүүхдүүд” Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна.

DSC 2239

DSC 2242

Хүүхэд багачууддаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

DSC 2284

DSC 2285

DSC 2267

DSC 2307

IMG 6228

Анх удаа Женев хотод 1925 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж, дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаас хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй.

DSC 2242

Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

DSC 2251

DSC 2255

Өнөөдөр баяраа тэмдэглэхээр цугласан хүүхэд багачуудад “Улаан театр”-ын уран бүтээлчид болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

DSC 2317

DSC 2334

DSC 2335

Мөн хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, олон төрлийн уралдаан тэмцээн болж байна.

DSC 2340

“Монгол хүүхдүүд” хүүхдийн баярын арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

DSC 2378

IMG 6380

IMG 6385

IMG 6387

IMG 6405

IMG 6414

IMG 6423