Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран нийслэлийн 3 дүүрэгт “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан төсөл хэрэгжүүлэгч талуудын уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл, төслийн зохицуулагч нар болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцлоо.
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн хэмжээнд төслийн эхний шатанд хийгдэж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, богино хугацаанд хэрэгжих уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар санал солилцлоо.