Монгол Улсын спортын салбар хороод болон Олон улсын спортын хороодын VI наадам 2022 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах юм.
Тус наадамд Чингэлтэй дүүргийн 35-аас дээш насны баг тамирчид спортын 6 төрөлд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар “Чингэлтэй дүүргийн Мастеруудын салбар хороо”-ны төлөөлөлтэй өнөөдөр уулзан, санал хүсэлтийг нь сонсож, дүүргийн баг, тамирчдыг амжилттай оролцуулах талаар чиглэл өгч, амжилт хүслээ.
Мөн тус салбар хорооны төлөөллүүд дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ажлуудад оролцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.