СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг Олон улсын хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
 
Өнгөрсөн хичээлийн жилд “Монтессори” хөтөлбөрийг 33, 292, 293 дугаар цэцэрлэгүүдэд, “Im brick” хөтөлбөрийг 5, 280 дугаар цэцэрлэгүүдэд, “Шимт” хөтөлбөрийг 291 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлсэн бол 2022-2023 оны хичээлийн жилд “Монтессори” хөтөлбөрийг 155 дугаар цэцэрлэгт, “Шимт” хөтөлбөрийг 103 дугаар цэцэрлэгт, “Im brick” хөтөлбөрийг хөтөлбөрийг 19 дүгээр цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэхээр Засаг даргын Тамгын газраас санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн юм.
Олон Улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүд маань хөгжилтэй орнуудын адил бүх талын хөгжлийг хангахуйц чанартай, тоглоом хэрэглэгдэхүүнээр тоглонгоо суралцаж, анхаарал, ой тогтоолт, бүтээлч байдал, математик сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар, хэл ярианы хөгжил зэрэг маш олон чадамжуудыг эзэмшин, ирээдүйн чадварлаг, хөрвөх чадвартай, дэлхийн хэмжээний иргэний суурь амжилттай тавигдах юм.