ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ 4, 5, 6 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
 
✅Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 4, 5, 6 дугаар хороонд “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
✅Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.
✅Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хангалтгүй байгааг дурдаад үүнийг сайжруулахын тулд ямар ямар ажил хийж байгаагаа танилцуулав. Мөн төрийн үйлчилгээг аль болох иргэдэд ойртуулж, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Тухайлбал, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байранд засвар хийж, тус үйлчилгээг 2-3 байршилд нэмж байгуулан ажиллаж байгаа юм. Цаашлаад “Нэг цэгийн үйлчилгээ”-г 24 цаг тасралтгүй ажиллуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
✅Иргэдийн хувьд ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхийг Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэж байлаа. Тодруулбал, байрны сантехник, дулаан хангамжийн угсралт тоног төхөөрөмжийг сайжруулж өгөх, автомашины зогсоол хүртээмжийг нэмэгдүүлж өгөх, шинээр баригдаж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулах, 5 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг хурдан шуурхай дуусгаж ашиглалтад оруулах, хог ачилтын талаар анхааралдаа авч өгөхийг хүслээ.
✅Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ. Уулзалтад дүүргийн хэлтэс албадын дарга нар болон тухайн тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.
318079285 5701139346631405 5614513212013278621 n
318362750 5701139379964735 8147802450302805034 n