Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв” УТҮГ, 16 дугаар хороонд байрлах “Хойморь хайрхан амралтын газар” ОНӨТҮГ-уудын эргэн тойронд хаврын мод тарих аяны хүрээнд нийт 14 төрлийн 26 мянга гаруй мод тарьсан. Тэгвэл өчигдөр буюу 2022 оны наймдугаар сарын 04-ний өдөр тус моднуудын арчлалт, хамгаалалтад хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтын хүрээнд модны амьдралтын хувь 80 хувьтай байна.

Модны арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа “Хайрхан хөгжлийн төв” УТҮГ, “Хойморь хайрхан амралтын газар” ОНӨТҮГ-уудын хамт олонд баярлалаа.