ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар 2023 оны төлөвлөгөөний саналыг хэлэлцүүлэхээр зөвлөлийн дэд тэргүүн бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар удирдан явууллаа.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу бий болгох, нэмэгдүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд оролцохыг дэмжих, дэд бүтэц зам тээвэр, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангахад дүүргийн түвшинд дэмжиж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллах ёстой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчныг бүрдүүлэх техник, тоног төхөөрөмж, эм эмнэлэг, асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материалаар хангах ажлыг идэвхжүүлж ажиллахыг Зөвлөлийн дэд тэргүүн, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар үүрэг болголоо.
324580002 685845683333394 780438538014003528 n
328430622 463894422620312 3528178617139006066 n