Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/242 тоот захирамж гаргасан. Захирамжаар нийслэлийн хэмжээнд барилга, дэд бүтэц, байгаль орчин, хот нийтийн аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарын үйл ажилагааг тус ажлын хүрээнд хамруулан норм, стандартыг мөрдүүлэн ажиллах юм.

Энэхүү хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд нийслэл хотын стандартыг мөрдүүлэх, хяналт, дүгнэлт хийх зорилгоор Ажлын хэсэг байгууллаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засаг даргын тамгын газрын бүх хэлтэс, тасаг оролцон энэ оны 12 дугаар сарын 15-ныг дуустал хэрэгжилтийг ханган ажиллах юм. Ажлын хэсгийн хуралдааныг Засаг даргын орлогч Д.Отгонбаатар удирдан явуулж Захирамжийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

DSC 7141

DSC 7149

DSC 7156