Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын баталсан хуваарь, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын дагуу тус хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан 10 алба хаагч дүүргийн 23 дугаар хороо Зүрх ууланд алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, мөн тухайн байршилд зорчиж буй иргэдэд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллалаа.

Явган аяллын үеэр Зүрх ууланд явган аялж байсан 147 иргэнд Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж заавар зөвлөгөө өглөө гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

340114828 6133696866706406 3422926361621860710 n

340317717 592529929477287 7517873347860620398 n

340375016 592268379507709 681265364619729594 n