“Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн боловсролыг дээшлүүлэх, харилцан суралцах, соёл урлаг зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхдийн урлагийн наадам-2023” арга хэмжээг зохион байгуулж дүнгээ гаргалаа.

1

Энэхүү арга хэмжээг 8-13, 14-18 нас гэсэн 2 насны ангилалд 7 төрлөөр 2023 оны 04-р сарын 14-15-ны өдрүүдэд 50-р сургуулийн урлаг зааланд зохион байгуулсан юм.

3

4

Энэ жилийн урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүдээр 2023 оны 04-р сарын 17-нд Улаанбаатар театрт гала тоглолтыг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Нийгмийг хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар гардуулан өглөө.

5