Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээний шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа. Дүүргийн аварга шалгаруулах “Дөл-2023” цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Цэргийн Штабын дарга Г.Ялалт, дүүргийн Цэргийн штабын дарга Н.Энхбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор “Дөл” тэмцээнийг жил бүр уламжлал болгон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд дүүргийн нийт 13 сургуулийн 1690 гаруй сурагч, 160 гаруй цэрэг-сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

“Дөл” тэмцээний шилдгүүдээр:

1-р байр: 23 дугаар сургуулийн “Элит 23” баг

2-р байр: 57 дугаар сургуулийн баг

3-р байр: 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг

“Шилдэг жагсаалын үзүүлэх тоглолттой тасаг” 23 дугаар сургууль

“Шилдэг жагсаалын 16 тоот дасгалтай тасаг” 5 дугаар сургууль

“Шилдэг галын бэлтгэлийн нормативын тасаг” 24 дугаар сургууль

“Шилдэг тасгийн захирагч” төрөлд 50 дүгээр сургууль

“Шилдэг хүн эмнэлгийн норматив”-ын төрөлд 39 дугаар сургууль

“Шилдэг байр зүйч” төрөлд 72 дугаар сургууль

“Шилдэг химийн норматив” төрөлд 17 дугаар сургууль тус тус шалгарлаа.

viber image 2023 04 17 15 31 10 322

viber image 2023 04 17 15 31 09 322

viber image 2023 04 17 15 31 08 407

viber image 2023 04 17 15 31 06 128

viber image 2023 04 17 15 31 04 192

viber image 2023 04 17 15 31 03 194

viber image 2023 04 17 15 31 02 209

viber image 2023 04 17 15 31 01 226

viber image 2023 04 17 15 31 00 149

viber image 2023 04 17 15 30 59 193

viber image 2023 04 17 15 30 55 472