Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа"-ны хүрээнд “Шилэн төр, цахим шилжилтэнд таны оролцоо” сэдэвт уулзалтыг Чингэлтэй дүүргийн 500 гаруй төрийн албан хаагчдад зохион байгууллаа.

24

Уулзалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох албаныхан оролцож, дүүргийн төрийн албан хаагчдад мэдээлэл өглөө.

23

22
Шилэн төр, цахим шилжилтийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл уулзалтыг нээж танилцуулга мэдээлэл хийлээ.

2

21

Тухайлбал Чингэлтэй дүүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зорилгоор дүүргийн 1, 2, 3, 12 дугаар хорооны 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэрийг камерын бүрэн хяналтанд оруулж “Ногоон бүс” болгоод байна.

4

“Ногоон бүс” аяны хүрээнд нийт 117 цэгт 357 камерыг суурилуулж гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

11

3

Энэ онд 4, 5, 6, 7, 9, 19, 20, 21, 22, 24 дүгээр хороодыг бүрэн камержуулахаар ажиллаж байна.