Стратегийн команд штабын дадлага сургууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах ерөнхий ажлын хэсэг, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.


Сургалтыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар үг хэлж, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг стратегийн команд штабын дадлага, сургуулийн бэлтгэл ажлын явц, үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ “Команд-штабын сургуулийн тухай ерөнхий ойлголт, анхаарах асуудал”, “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдвээр, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа, П. Соронзонболд “Мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийн хэсэг” сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа.


Мөн энэ үеэр дадлага сургуулийн үед байгууллага, албадын уялдаа холбоо хэрхэн хангаж ажиллах талаар мэдлэг мэдээлэл өгч цаашид бэлтгэл ажлын хүрээнд анхаарах зүйлсийн талаар заавар, зөвлөмжийг хүргэлээ.

341628377 9175033549236033 3949632003991845684 n

341681171 5693000737473126 166604049362318447 n

341862618 625469772291007 2657465586629988197 n

342200950 229706329710162 3178186770987431180 n