Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5, 23, 24 дүгээр сургуульд Энхтайваны корпусын сайн дурын багш нар англи хэлний багшаар ажиллаж байна. Энэ жил шинээр томилогдон ирсэн багш нарыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд англи хэлний багшаар ажиллаж буй Коннер Мооре нь сурагчид болон багш нарт англи хэлний боловсрол олгох, клубуудын үйл ажиллагааг дэмжих арга зүйн зөвлөгөө өгөх, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллах юм.

Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Дарси Майер нь Монгол Улсад 6 сарын өмнө ирсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн 24 дүгээр сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа юм. Тэрээр АНУ-ын Пенсильвани мужид эмнэлгийн нийгмийн ажилтнаар 37 жил ажилласан бол 23 дугаар сургуулийн багш Кристофер Визда нь боловсролын салбарт дөрвөн жил ажилласан туршлагатай аж.

Тэрээр ОХУ-д байрлах Британийн хувийн сургууль, цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад манай улсад иржээ. Гадаад багш нар дүүргийн ерөнхий боловсролын сургуульд багшлахдаа таатай байгаагаа дүүргийн удирдлагад илэрхийлж, багшилж буй сургуулийнхаа соёл, хандлагыг сайжруулах, сурагч, багш, хамт олныг хөгжүүлэх ажилд тусалж ажиллана гэдгээ дүүргийн Засаг даргад хэллээ.

1

DSC 0597

DSC 0622

DSC 0688

DSC 0699

DSC 0628

DSC 0638