Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон зарлаж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг.

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрүүл аюулгүй ажил-бидний суурь эрх уриан дор тэмдэглэж байна.

Энэ хүрээнд дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийн талаар мэдлэг олгох, чадавхжуулах зорилготой анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, нийслэлийн Ажил олгогч эздийн холбоо, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнд дүүргийн 1-24 дүгээр хороодын дэргэдэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийн гишүүд зэрэг нийт 120 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул нээж, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд илтгэл, хэлэлцүүлгийг гишүүдийн дунд өрнүүллээ.

DSC 0772

DSC 0787

DSC 0791

DSC 0809

DSC 0825

DSC 0807