Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн урлаг заалны бүтэн урсгал засварын ажлын явцтай танилцаж ажиллаж байна.

5

Тодруулбал дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн урлаг заал нь хуучирч муудсан, зай талбай жижиг, бүжгийн бэлтгэлийн байргүй гээд сурагчдад хүндрэл үүсдэг байсан юм. Үүнийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж урлаг заалны засварын ажлыг эхлүүлэв.

1

Урлаг заалны засварын ажлыг “Гегатера Тех” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд захиалагчийн хяналтын ажлыг  Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал  251 мк зай талбайд бүжгийн бэлтгэлийн тэнхим, багш сурагчдын өрөө, агуулах, 150 хүний суудалтай урлаг заал бий болж байгаа юм.

2

4

10

11

3

 

Засаг дарга Н.Батсүмбэрэл ажлын гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэх, тайз болон лед дэлгэцийн байрлалыг өөрчлөх, засаж залруулах ажлын үүрэг чиглэлийг өглөө.