Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

4

Тодруулбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо орон сууцны 52 дугаар байрны урд, хойд талд байрлалтай 13 тоосгон авто гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба зохион байгуулан ажиллаж байна.

5

1

2

Газрыг чөлөөлсний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх юм.