✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой”  тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

7

Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч хошууч Т.Заяасайхан, Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч дэслэгч Ц.Гомбожав болон сургуулийн өмнөх боловсролын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.

8

✅“Замын хөдөлгөөний цагаан толгой 2023” тэмцээний шилдгээр

✅Нэгдүгээр байранд: СӨБ-ын 18 дугаар цэцэрлэг

✅Дэд байранд: СӨБ-ын 246 дугаар цэцэрлэг

✅Гутгаар байранд: СӨБ-ын 5 дугаар цэцэрлэг

✅Тусгай байранд СӨБ-ын 298 дугаар цэцэрлэг тус тус шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.

1

2

3

5

6

10

11

12

13

14

15

16

17

18

19

2021

22

23

24

25

26

27

28

29

?Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор н 20 баг оролцож байна.