Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчдийн дунд “Уран үйлчин-2023” уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцож буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажил үйлстэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар танилцлаа. Чингэлтэй дүүрэгт 815 аж ахуй нэгж, 3500 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэл эрхэлж байна.

Тэднийг бодлогоор дэмжих, ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, инновацийг хөгжүүлэх, ажил олгогчдод ирж буй татварын дарамтыг багасгах, хүний нөөцийн тогтвортой нөхцөлийг хангах зорилгоор олон ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. “Уран үйлчин-2023” уралдаан хоёр үе шаттай явагдана. Тестийн болон ур чадварын төрлөөр үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах юм.

DSC 1200

DSC 1205

DSC 1224

DSC 1212

DSC 1236