Хотын менежер дүүргийн 7 дугаар хороо Сервис центрт ажиллалаа. Тус байгууламж 2017 оноос эхлэн баригдаж 2020 онд улсын комисс хүлээн авч 166 өрхийг дулаанаар хангах дэд төв болон ашиглалтад орсон юм. Гэвч шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг төлөвлөлтийн дагуу бус, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавиагүйгээс доголдоод байгаа юм.

DSC 2122

2020 оны 5 дугаар сард “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг үндэслэн халаалтын зуухны ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /ОНӨААТҮГ/, Цэвэрлэх байгууламж болон бохирын гол шугамын ашиглалтыг Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/-т шилжүүлсэн боловч халаалтын зуухны хүчин чадал, шугам тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын явцад дутуу хийгдсэн ажлуудаас шалтгаалан төгсгөлийн хэрэглэгчдийн даралт, зарцуулалт хүрэхгүй халаалт доголдох, бохир усны шугам хоолой бөглөрлөх зэрэг асуудлууд байнга гарч байна.

DSC 2132

Асуудлыг шийдвэрлэхийн тулд хариуцлага алдсан байгууллагууд болон ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнууд, байгууллагуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг хотын менежер хэллээ. Мөн хэрэглэгчдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс асуудлуудыг шийдвэрлэх талаар анхаарахыг хэллээ.

DSC 2137

DSC 2142

DSC 2152